Нүүр / Барилгын материал / Будаг арилгагч /SYNTILOR PRO15/
Барилгын материал / Бусад

Будаг арилгагч /SYNTILOR PRO15/

star 0.0 (Сэтгэгдэл: 0)
shopping_bag Зарагдсан: 17

SYNTILOR PRO15 – БУДАГ АРИЛГАГЧ:

        PRO 15 нь бүх төрлийн гадаргуу дээрх будаг, лак, зэв бохирдлыг хурдан хугацаанд гүн нэвтэрч арилгах хүчтэй найрлагатай гель хэлбэрийн будаг арилгагч юм. Мод металл зэрэг олон төрлийн материал дээр ашиглах боломжтой бөгөөд автомашин, гүүр, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэгт өргөн хэрэглэгдэнэ.

Үндсэн мэдээлэл:

  • Өнгө: Тунгалаг
  • Савалгаа: 1 кг, 5 кг

Зориулалт:

  • Мод металл эд ангиуд дээрх хуучин будаг, лак, хамгаалалтын бүрхүүлийг арилгах
  • Алкид, акрил, маслын суурьтай будаг болон эпокси, перхлорвинил, фенолформальдегид бүрхүүлүүдийг арилгах
  • Будаг шинэчлэхийн өмнөх гадаргууг бэлтгэх

Ашиглах гадаргуу:

  • Модон гадаргуу /тавилга, хаалга, цонх гэх мэт/
  • Металл гадаргуу /машин, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, гүүр, төмөр хийц гэх мэт/

Давуу тал:

  • Бүх төрлийн будаг, лак, бүрхүүлийг түргэн хугацаанд арилгана /3-10минут/
  • Мод металл гадаргууг гэмтээхгүй зөөлөн үйлчилгээтэй
  • Олон давхар будгийг ч арилгах боломжтой
  • Хөлдсөн ч чанараа хадгална /гэсгээж хутгаад шууд хэрэглэнэ/
  • Гал авалцахгүй, тэсрэхгүй
  • Ус болон угаагч бодисоор амархан цэвэрлэгдэнэ

Ашиглах заавар:

  1. Гадаргуун тоос, бохирдлыг усаар болон угаагч бодисоор цэвэрлэнэ
  2. Будаг арилгагчийг багс эсвэл өнхрүүш ашиглан 1-2 мм зузаантайгаар түрхэнэ
  3. 3-10 минут хүлээгээд будаг зөөлөрмөгц шпатель, сойз эсвэл усны хүчтэй урсгал ашиглан арилгана
  4. Хэрэв будаг олон давхар байвал дахин давтан хэрэглэж болно
  5. Арилгагчийг гадаргуу дээр 2 цагаас илүү байлгаж болохгүй
  6. Арилгагч хатахаас сэргийлэх
  7. Арилгасны дараа гадаргууг усаар зайлна. Хүсвэл угаагч бодис нэмэлтээр хэрэглэж болно

Анхаарах зүйлс:

  • Хүчилд тэсвэртэй хамгаалалтын хувцас, бээлийн, нүдний шил заавал өмсөх
  • (0ºС) – (30ºС) температурын хооронд хадгалах
  • Савыг сайтар таглаж хадгалах ба өөр саванд хийхгүй байх
  • Хөлдсөн бол гэсгээсний дараа сайтар хутган хэрэглэнэ

Зарцуулалт:

  • Будгийн зузаанаас шалтгаалан 1 кг бүтээгдэхүүнийг 1м² – 3м² талбайд хэрэглэнэ
payments Үнийн мэдээлэл
Төрөл Үнэ Үлдэгдэл
1 кг
35,805₮
Дэд дүн: 32,550₮ + НӨАТ (10%): 3,255₮
474
5 кг
179,025₮
Дэд дүн: 162,750₮ + НӨАТ (10%): 16,275₮
0
add_shopping_cart Хамт авдаг бараа

Энэ барааг авсан хэрэглэгчид мөн эдгээрийг авсан

reviews Хэрэглэгчдийн үнэлгээ
rate_review

Одоогоор үнэлгээ алга

Худалдан авсны дараа анхны үнэлгээг та өгөөрэй

forum Асуулт, хариулт

Одоогоор асуулт алга. Анхны асуултыг та асуугаарай!

image Зургууд
Будаг арилгагч /SYNTILOR PRO15/
inventory_2 Бүтээгдэхүүний мэдээлэл
Нийт дүн
35,805₮
Дэд дүн: 32,550₮
НӨАТ (10%): + 3,255₮
category
Ангилал Барилгын материал
shopping_bag
Зарагдсан 17
receipt_long
НӨАТ 10%